Айраг
Айраг — малын сүүг хөрөнгөлөн бүлж исгэсэн цагаан идээ болоод унд.
Гашуувтар исгэлэн амттай, цагаан өнгөтэй. Гүүний сүү, үнээний сүүгээр хийдэг. Халх Монголчууд гүүний сүүгээр, Баруун Монголчууд гүү, үнээний сүүгээр айраг исгэдэг. Үнээний айргийг нэрж шимийн архи болон аарц гаргаж авдаг. Аарцыг хатаан ааруул, хурууд хийдэг. Мөн үнээний айргийг тодорхой горимын дагуу бүлж гаргаж авдаг нэгэн идээ бол шар тос юм.https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D0%B9%D1%80%D0%B0%D0%B3 https://creativecommons.org/licenses/by-sa/3.0/
(https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b4/Mongolian_Cuisine_13.JPG/1024px-Mongolian_Cuisine_13.JPG): Өрөм, боорцог, ааруул, айраг.